Хан-Уул дүүргийн СӨХ шилдгүүдээ тодруулав

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийн СӨХ шилдгүүдээ тодруулав

Улсын хэмжээнд нийт 600 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулж буйгаас  400 гаруй нь нийслэлд,  түүнээс Хан-Уул дүүрэгт  75 СӨХ ажиллаж байна. Монгол Улсад Нийтийн аж ахуй үйлчилгээний байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын хүрээнд Хан-Уул дүүргийн СӨХ-ны салбар зөвлөл шилдэгүүдээ тодруулжээ. Ойг угтаж зарласан болзолт уралдаанд Д.Даваацэрэн даргатай  гуравдугаар хорооны хамт олон тэргүүлж, Ц.Халиун даргатай хоёрдугаар хороо, П.Базарсүрэн даргатай  нэгдүгээр хорооны СӨХ-үүд удаалсан байна. Мөн холбогдох газруудын шагналаар 75 ажилтан,  нийтийн аж  ахуйн үйлчилгээний 80 жилийн ойн хүндэт тэмдгээр 25 хүн  шагнагдсан байна. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж