
Дээрх хэрэгт тус банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр нарыг хамтатган шалгаж, дөрвөн сарын хугацаанд саатуулсны эцэст өнгөрсөн есдүгээр сарын 30-нд батлан даалтад гаргасан юм. Тэднийг бусдад их хэмжээний хохирол учруулсан, банкны хууль тогтоомж зөрчсөн, банкны эд хөрөнгийг завшсан, иргэдэд хувьцаа борлуулж, мөнгө завшсан хэрэгт буруутган 2009 оны арванхоёрдугаар сард цагдан хорьсон юм. Улмаар батлан даалтад гаргаад байсан ч өнгөрөгч тавдугаар сараас дахин цагдан хорих шийдвэр гарч байв. Уг хэрэгт холбогдуулан ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, гишүүн Н.Даваа нараас гадна гүйцэтгэх захирал байсан Л.Уламбаяр, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрны захирал Ж.Ганбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарын албан тушаалтныг мөн шалгаж байгаа юм.