Хошин урлагийнхан театрт бэлэг барина

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Хошин урлагийнхан театрт бэлэг барина

Монголд мэргэжлийн театрын урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулж “Соёлын орон зай ба мэргэжлийн театрын урлагийн хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байна. Эрдэм шинжилгээний хурал энэ сарын 12-нд 09.00 цагт Улсын драмын эрдмийн театрт болон Хүүхэлдэйн театрт болох аж.

Түүнчлэн Монголын хошин урлагийн уран бүтээлчид Театрын ойд зориулан нэгдсэн тоглолт хийхээр болсон байна. Аравдугаар сарын 14-нд хошин урлагийн мастеруудын нэгдсэн тоглолт “UB Palace”-ын концертын их танхимд болох бөгөөд “Өнгөт инээд”, “X түц”, “Шинэ үе”, “Эрхэм элч”, “Дооз энтертаймент” оролцохоос гадна хошин урлагийн мастерууд болох Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Гавьяат жүжигчин Г.Равдан, Л.Чаминчулуун, Б.Батзаяа,жүжигчин Чапи, Суурь нарын уран бүтээлчид оролцох юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж