
Нийслэлийн газрын албанаас санаачлан нийслэлийн зарим хэсгийн газрыг дуудлагаар худалдаалахаар болж, ирэх пүрэв гаригт буюу аравдугаар сарын 13-ны өдөр газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг Нийслэлийн Төр захиргааны “Хангарьд” ордонд нээлттэй явуулахаар болжээ. Дуудлага худалдааны эхний дуудах үнэ хамгийн багадаа 18 сая төгрөг байх бол дээд ханш нь 180 сая төгрөг байхаар тогтсон аж. Дуудлага худалдаанд оролцогсдын хүсэлтийг энэ сарын 13-ны өдрийн 9-18 цагийн хооронд Нийслэлийн газрын албаны битүүмжилсэн бүртгэлийн хайрцагт хүлээн авах юм байна.
Н.Туул