
Л.Гүндалай гишүүний хувьд “Хөрөнгөтэй мөнгөтэй нь газартай болдог, хөрөнгө мөнгөгүй нь хоосон үлддэг энэ байдлыг Газрын тухай хуулиар өөрчилж, бүгдэд нь тэгш боломж олгох ёстой. Гэтэл энэ хуулийн төсөлд тийм заалт тусгалаа олсонгүй” гэсэн утга бүхий асуулт тавьсан байсан бөгөөд үүнд нь сайд Х.Баттулга хариулт өгөхдөө “Л.Гүндалай гишүүн ээ, та эхлээд хуулийн төслөө уншчих. Нэг хуудсыг нь ч уншиж үзээгүй байж худлаа битгий ярь. Наад төслийг чинь бүлгээр хэлэлцүүлэхэд чи байгаагүй шүү дээ” гэж хэлсэнд УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Хариулвал хариул, хариулахгүй бол боль, п… минь. Олон юм хуцаад байх чинь хөгийн муу п… чинь” гэж үг сөрөв. Гэхдээ энэхүү хурцадмал байдал одоо намжаад байна. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.