Ардчилсан намын бүлэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг хуралдана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 10.00 цагаас эхлэн хуралдах юм байна. Бүлгээр нийт долоон асуудал авч хэлэлцэхээр төлөвлөсний дотор Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Мөн Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгогдсон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэх эсэх, Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Агаарын бохирдлын төлбөрийн тухай болон бусад холбогдох хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцэх асуудлын дараалалд багтаажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж