
Энэ удаагийн форумаар таван улсын 120 хуульч, өмгөөлөгч чуулж Зүүн хойд Азийн орнуудын санхүүгийн хамтын ажиллагаан дахь хууль эрх зүйн асуудал зэрэг сэдвийн хүрээнд найман илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудал нь бүсийн орнуудын хувьд ихээхэн ач холбогдолтой төдийгүй хууль тогтоогч, хуульч, судлаач, эрдэмтэд, бизнес эрхлэгчдийн анхаарлын төвд байгаа сэдвийг хөндөхөөрөө онцлог юм байна. Бүс нутгийн орнууд хууль эрх зүйн тулгамдсан асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд форумын ач холбогдол оршино гэж зохион байгуулагчид үзэж байгаа ажээ.
Д.ОЮУН