ТӨК-иуд мөнгө босгох аргад суралцаж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

ТӨК-иуд мөнгө босгох аргад суралцаж байна

Төрийн өмчийн хороо J.P.Morgan хөрөнгө оруулалтын банктай хамтран Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд олон улсын зах зээлээс хэрхэн мөнгө босгох талаар сургалт зохион байгуулж байна. Сургалт нь “Улаанбаатар” зочид буудалд хоёр өдөр болж маргааш өндөрлөх бөгөөд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын удирдлагууд оролцож байгаа юм.

Өнөөдөр команиудын ТУЗ, Хянан шалгах зөвлөлийн гишүүдэд зориулсан сургалт болж байгаа бол маргааш Гүйцэтгэх захирлууд, санхүү эрхэлсэн захирлууд уг сургалтад хамрагдах юм байна.

Уг сургалтаар Монголын компаниуд, тэр дундаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд хөрөнгө хэрхэн босгох, хөрөнгө оруулалтын сертификат, кастодиан банкны үүрэг, хөрөнгө оруулагчидтай хэрхэн харилцах, компанийн засаглал ба нээлттэй байдал зэрэг сэдвээр J.P.Morgan банкны мэргэжилтнүүд илтгэл тавьж байгаа юм. Урьд нь манай хөрөнгө босгох талаар зөвлөгөөн, хурлууд олон болж байсан ч энэ удаагийн сургалт нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудад зориулан хөрөнгө босгох аргуудын талаар цогцоор нь зааж байгаагаараа онцлог юм.


С.Болд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж