“Дүрслэх урлагийн боловсрол” гарын авлага гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

“Дүрслэх урлагийн боловсрол” гарын авлага гарлаа

Монголын Урлагийн Зөвлөл өнгөрсөн онд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисстой хамтран “Дүрслэх урлагийн боловсрол” гарын авлагыг боловсруулан гаргасан. Тус гарын авлагыг энэ онд “Төгөлдөр” сангийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын гэргий хатагтай Х.Отгонтуяагийн дэмжлэгтэйгээр 1000 хувь хэвлэж, 21 аймгийн бүх Ерөнхий боловсролын сургуулийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй төрөөж өгөх гэнэ. “Төгөлдөр” сан болон МУЗ нь БСШУЯ-тай хамтран гарын авлагыг улсын хэмжээний 760 дунд сургууль, их, дээд сургуульд хүргэхээр БСШУЯ-нд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа маргааш 12.00 цагт  “Чингис Хаан” зочид буудлын гурван давхрын хурлын танхимд болох аж.

“Дүрслэх урлагийн боловсрол” багшийн гарын авлага нь дэлхийн болон Монголын дүрслэх урлагийн онол, судалгаанаас эхлэн зохиомжийн үндсэн дүрэм, хууль зүй тогтол, арга хэрэгсэл, шинж чанарын онцлог, түүний хэрэглээ, дизайны төрөл, ангилал, үсгийн урлаг, загварчлах арга зарчим хүртэл цогц мэдээлэл бүхий өнөөгийн албан боловсролын шинэчилсэн стандартад нийцсэн ном юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж