Дуу хоолойг таних төхөөрөмжтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Дуу хоолойг таних төхөөрөмжтэй болжээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Шүүхий шинжилгээний үндэсний хүрээлэн ОХУ-аас хүний дуу хоолой таних чадвартай “Икар-Лаб” лабораторийн тоног төхөөрөмж авчирчээ. Уг төхөөрөмжийг физик, техникийн лабораторид суурилуулж, 10 гаруй хэргийн нотлох баримт бүрдүүлэхэд ашигласан байна. Энэхүү төхөөрөмж нь хүний дууны давтамжийг ашиглан дуу авианы харьцуулалтын шинжилгээ хийдэг аж. Ингэснээр дуу хураагуур, утас, камерт бичигдсэн дуу хоолойгоор нь гэмт хэрэгтнийг илрүүлэх боломжтой болж буй юм байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж