Иргэнд суурилсан яриа Өвөрхангайд үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Иргэнд суурилсан яриа Өвөрхангайд үргэлжлэв

Иргэнд суурилсан хөгжлийн яриа уулзалт ярилцлага Өвөрхангай аймагт үргэлжилсэн байна. “Нэг ардчилал” клубээс зохион байгуулсан уулзалтаар иргэдийн санал бодлыг сонссоны зэрэгцээ асуултын тэмдэг дагуулсаар байсан асуудлуудад хариулт хариулт өгчээ. Уулзалт ярилцлагад УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нар оролцсон байна. Мөн Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх М.Батчимэг нар оролцжээ.

Улс орноо хөгжүүлэхэд сурсан мэдсэнээ зориулах, итгэл үнэмшлээ тодорхойлох, хөгжил дэвшлийн төлөө үзэл бодлоо уралдуулах зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг залуусын нэгдэл болох тус клубээс аймгуудад зохион байгуулж буй энэ удаагийн арга хэмжээ нь ес дэх нь болж буй аж.   Дэд бүтэц, хөгжил сайтай тус аймгийн иргэд хууль шүүхийн шударга бус байдал болон бэлэн мөнгө тарааж байгаа явдлыг буруутган шүүмжилжээ. Мөн ардчилсан хувьсгал ялснаас хойшхи 21 жилийг эргээд харахад ардчиллын үнэт зүйлс хэрхэн бүдгэрч үнэ цэнээ алдаж байгааг орон нутгийн иргэд “Нэг ардчилал” клубынхэнд сануулсан байна.

Иргэдийн хувьд ч хэрэв ирэх сонгууль урьд өмнөх сонгуулиудын нэгэн  адил мөнгөний сонгууль болох юм бол монголчууд сонгуульд ялахгүй, тийм их мөнгө монголчуудад ч байхгүй. Харин харийнханд тэр мөнгө байгаа, хэрэв мөнгөтэй хүн сонгодог бол гадаадынхныг сонгох  болох тул иргэдийг хариуцлагатай, мэдлэгтэй, мэдээлэлтэй байхын чухлыг ч энэ удаагийн хөгжлийн ярианаас ойлгож авчээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж