Капитал банк Баян-Өлгий аймагт салбараа нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Капитал банк Баян-Өлгий аймагт салбараа нээлээ

Монгол Улсын арилжааны анхны банк Капитал банк 2011 оны 10 дугаар сарын 05-ны оөдөр Баян-Өлгий аймагт шинэ салбарынхаа нээлтийг хийв. Ингэснээр Капитал банкны салбар нэгжийн тоо 49 болсон ба хөдөө орон нутагт нээгдсэн 8 дахь салбар болж байна.

Баян-Өлгий аймаг дахь Тооцооны 929-р төвийн нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн засаг дарга С.Хавал, ИТХ-ын дарга Б.Баян бусад холбогдох албаны хүмүүс болон нутгийн иргэд,  Капитал банкны Үйл ажиллагааны газрын захирал Б.Ганбаатар нар оролцлоо. Ингэснээр Баян-Өлгий аймгийн иргэд Капитал банкны зээлийн үйлчилгээ, хадгаламжийн үйлчилгээ, харилцах данс, гадаад мөнгөн гуйвуулга, карт, интернэт банк, SMS банк, ММ данс /мост мони/ зэрэг орчин үеийн жишигт нийцсэн банк санхүүгийн нийт 30 гаруй төрлийн  үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм.

Банк санхүүгийн цогц үйлчилгээг харилцагч иргэдэд ойртуулж, түргэн шуурхай хүргэх боломжтой болсонд аймгийн удирдлагууд, нутгийн иргэд баяртай байгаагаа илэрхийллээ.

Улаанбаатар хот болон орон нутгийн 49 салбар нэгжээрээ дамжуулан банкны vйлчилгээг өндөр түвшинд хvргэхийн төлөө Капитал банкны хамт олон хичээн ажиллаж, ийнхүү салбар нэгжээ өргөжүүлсээр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж