Дүүргүүдийн спортын байгууллагынхан ажлаа танилцуулна

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Дүүргүүдийн спортын байгууллагынхан ажлаа танилцуулна

Нийслэл Улаанбаатар хот үүсч хөгжсөний 372 жилийн ойн  өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд Биеийн тамир, спортын чигэлээр зохион байгуулж байгаа ажлуудыг олон нийтэд танилцуулах,  Биеийн тамир, спортыг түгээн сурталчилах, олон нийтэд хүртээл болгох зорилгоор ажлаа танилцуулах өдрийг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодтой хамтран нийслэлийн “Хангарьд” ордны нэг давхарт зохион байгуулна. 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагаас 17.00 цаг хүртэл ажлаа танилцуулах бөгөөд ХУД, СБД, БЗД, НД-үүд өглөө 10,00 цагаас 14 цаг хүртэл, ЧД, СХД, БГД, БНД, БХД-үүд 14,00 цагаас 17,00 цагт ажлаа танилцуулна.

Үүнд дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороод, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан албан хаагчид, иргэд олон нийтийг хамруулах аж. Энэ үеэр нийслэл Улаанбаатар хот үүсч хөгжсөний 372 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохон байгуулж байгаа ажлуудаар зурагт үзүүлэн гаргаж танилцуулах, шинээр байгуулагдах Спорт цогцолборууд, Усан бассейн, битүү дээвэртэй мөсөн гулгуурын талбай болон бусад барилга байгууламж, заал, талбайг олон нийтэд сурталчлах, дүүрэг бүрийн спорт хороодуудаас Биеийн тамир, спортын чиглэлийн гарын авлага тараах материалыг бэлтгэн гаргаж иргэд олон нийтэд хүргэж заавар зөвлөгөө өгөх, нийтийн Биеийн тамир, спортыг хөгжүүлэх “ Бидний оролцоо” санал асуулга авах, телевиз, радио болон бусад хэвлэл мэдээллээр өргөн дэлгэр сурталчлах ажлыг зохион байгуулах юм байна.     

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж