Хотын дарга 20 гишүүн урив

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Хотын дарга 20 гишүүн урив

Нийслэлээс УИХ-д сонгогдсон 20 гишүүн  Нийслэлийн Засаг даргын урилгаар Улаанбаатар хотын ирэх жилийн төсвийн талаар уулзалт зохион байгуулна. Жил бүрийн яг энэ цагт гишүүд нийслэлийн төсвийн талаар уулздаг уламжлалтай билээ.  Хотын дарга Г.Мөнхбаярын санаачлагаар болдог энэхүү уулзалт өнөөдөр болох бөгөөд энэ үеэр одоо яригдаж байгаа төсвийн тодотголд нийслэлд хэчнээн төгрөг ногдох, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын талаар ярилцах юм.

Өнгөрсөн жил гишүүд нийслэлийнхэнтэй санал бодлоо солилцож нийслэлийн төсвөөс нийтийн тээвэрт олгодог байсан татаасыг нийслэлд нь зарцуулах талаар санал солилцож ажил хэрэг болж байсан.Хотын дарга ч шаардлагатай байгаа төсөв, хөрөнгийн асуудлыг шийдүүлж, учир шалтгаанаа тайлбарлахаар ийнхүү УИХ-ын гишүүдтэй уулзах хүсэлтийг тавьжээ.Уулзалт Хангарьд ордонд 11:00 цагаас болох юм байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж