Меркель, Саркози нарын мэдэгдэл нефтийн үнийг өсгөв

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Меркель, Саркози нарын мэдэгдэл нефтийн үнийг өсгөв

Дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ даваа гаригийн арилжаагаар мэдэгдэхүйц өссөн байна. Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр Light Sweet маркийн нэг баррель нефтийн үнэ 2,43 ам.доллараар нэмэгдэж 85,41 ам.долларт хүрчээ. Харин Continental Exchange Futures Europe /IСE Futures Europe/ бирж дээр Brent маркийн баррель нефтийн үнэ 3,07 ам.доллараар өсч 108,95 ам.доллар болсон байна. Энэ сарын 9-ний өдөр Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Николя Саркози нар албан ёсны уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр Европын банкуудыг аврах хөрөнгө оруулалт болон Грекийн өрийн асуудлыг шийдвэрлэх санхүүжилтийн төлөвлөгөөг ирэх арваннэгдүгээр сарын 3-ний дотор хэрэгжүүлж эхлэхээ мэдэгджээ. Энэхүү мэдэгдэл дэлхийн зах зээл дэх хар алтны үнэ өсөх гол шалтгаан болсон байна.  Өнгөрсөн наймдугаар сард нефтийн үнэ 14 хувиар огцом буурч байсан ч одоо ийнхүү өсөөд байна.  

Э.Од

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж