12 далайчин наймаачдын гарт өртжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

12 далайчин наймаачдын гарт өртжээ

Хятадын карго хөлгийн 12 далайчин хар тамхины наймаачдын гарт амиа алдсан хэрэг гарчээ. Дээрэмчдийн халдлагад өртсөн карго хөлгийг  Тайландын Тай муж дахь Меконг голоос олсон байна. Хятадын гадаад хэргийн яамны албан ёсны вэб сайтад мэдээлснээр халдлага аравдугаар сарын 5-нд болжээ. Мөрдөн байцаалтын явцад халдлагад өртсөн хоёр карго хөлгөөс 12 далайчны цогцсыг олсон байна. Тэнгисийн хамгаалалт, орон нутгийн цагдаа нар болон армийн тусгай албаны хамтарсан мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд хөлгийн нэг гишүүн сураггүй болсныг тогтоожээ. Тай мужийн цагдаа нар дээрх хэргийг хар тамхины бүлэглэл үйлдсэн гэж сэжиглэж байгаа юм байна. Гавлаж, танихын аргагүй болгосон цогцоснууд цагдаа нарыг цочирдуулжээ. Хятадын гадаад хэргийн яам Тайландад суугаа тус улсын элчин сайд болон итгэмжит консулд шуурхай мөрдөн байцаалт явуулж, хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг баривчлахад онцгой анхаарах үүрэг өгсөн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж