Дээд шүүх даргагүй болох нь, бүр ч догь

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Дээд шүүх даргагүй болох нь, бүр ч догь

Монголын ард түмэн өөрийн гэсэн төрт ёстой, нийгмийг эмх замбараатай
байлгахад зориулж хууль батлуулахаар 76 хүнийг тэ­жээдэг. Тэдний
баталсан хуу­лиудыг дагаж мөрдүүлэх үүрэгтэй хүн бүр ч олон. Энэ талаар
ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин хэ­лэхдээ “Хууль батлахад хэдэн
зуун хүн оролцдог. Түүнээс бултахын тулд хэдэн сая хүн тархиа
гашилгадаг” хэмээсэн байдаг. Тэрбээр 143 сая хүн амтай аугаа их Орос
орон, түүний 450 гишүүнтэй Төрийн Дум, дээд танхим буюу холбооны
консулдаа 178 гишүүнтэй хууль батлах асар том  бүт­цийн тухайд хэлсэн нь
энэ. Харин хоёр сая гаруй хүн амтай, 76 гишүүнтэй Мон­голын пар­ламент
Ав­лигатай тэмцэх газрын дар­гын асууд­лыг хэлэлцэхээс “эмээн” хойш
тавьсаар байгаа. Дарга нь хорих ангид, албан тушаал нь хэвээрээ.
Гадныхан ирээд АТГ-ын даргатай уулзах гэвэл “Манай дарга ял эдэлж
байгаа” гэвэл гайхаад ухаан алдах биз. Дээр нь Үндсэн хуулийн Цэц бас л
даргагүй. Цэцийн даргыг сонгож чадахгүй байгаа нь айсуй сонгуультай
холбоотой юу, аль эсвэл даргагүй ажил­луулах сонирхолтой байгаа юм уу,
бүү мэд. Гэтэл өчигдөр “Иргэ­дийн шударга шүүх” тө­рийн бус
байгууллагаас Улсын Дээд шүүхийг бү­рэн бүрэлдэхүүнээр нь огц­руу­лахыг
шаардаж байгаа та­лаараа хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Одоо
Дээд шүүх удирдлагагүй бо­лох нь бүр ч догь. Гэмт хэ­рэгт холбогдогсдын
хувьд нь, тун таатай хэрэг болох биз. Сонгууль дөхөж байна. Хэнбугай ч
нам байгуулж, хүссэн нэрээ авч болно. Ан­хан болон дунд шатны шүү­хийн
шийдвэрийг давж заал­дахыг хүсэгчид өөрсдөд нь таалагдаагүй шийдвэрийг
“тэврээд” үлдэх болно. Ерөө­сөө Монгол Улс хуультай байх, түүнийг
бат­лан, хэ­рэг­жүүлэгчдийг “тэ­жээх” хэрэг байна уу.  Тэртэй тэргүй
хэ­рэгжүүлэх, бас хяналт тавих эзэд нь тодорхойгүй юм чинь.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж