Монголын эдийн засагчид энэ талаар юу гэж тайлбарлаж байна вэ энэ талаар Эдийн засгийн ухааны доктор Д.Батжаргалтай ярилцлаа.
БИШ
-Лондоны Хөрөнгийн бирж дээр зэсийн ханш нэлээд савалгаатай байгаа. Энэ нь манайд ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Богино хугацаанд зэсийн үнийн хэлбэлзэл үүсэж байдаг. Металлын үнийг хүнсний бүтээгдэхүүний үнэтэй харьцуулшгүй. Дэлхийн зах зээл дээрх санхүүгийн эрэлт хэрэгцээнээс бас хамаарч болно. Энэ талаар дэлхийн томоохон улсууд бодлого хэрэгжүүлж байгаа. Учир нь маш олон улс өр, зээлтэй байна. Тэд өрийн бичгээсээ салах гэсэн хэтийн төлөвлөгөөтэй. Дэлхийд хамгийн их өртэй улс бол АНУ. Тэдний зээлдэгчид нь багасаж байгаа гэсэн эдийн засагчдын тооцоо гарсан. Мөн Хятадын зах зээлийн хүчтэй бодлого, аж үйлдвэржилтийн бүтээн байгуулалт, олборлолт зэргээс болж зэсийн үнэд өөрчлөлт орж байна.
-Зарим хэвлэлээр зэсийн хомсдол бий болж байгаа талаар анхааруулсан. Энэ хэр бодитой вэ?
-Энэ бол нэлээд олон хүчин зүйлээс үүдэж гарч байгаа мэдээлэл. Учир нь дэлхийд зэс олборлолтоороо тэргүүлдэг Чили, Перугийн уурхайн зэс олборлолт багасаж байна. Энэ нь уурхайнуудын хүдрийн чанар муудаж байгаатай холбоотой. Мөн дэлхийд томоохонд тооцогддог “BHP Billiton” компанийн “Эскондидо” уурхайд болсон ажил хаялтаас болж олборлолтын нөөцөд 40 мянган тонн зэсийн алдагдал гарсан. Түүнчлэн Хятад, Энэтхэг зэрэг хүн ам ихтэй улс орнууд болон шинээр хөгжиж буй орнуудын аж үйлдвэржилт нэмэгдэж зэсийн эрэлт ихэссэн. Мөн зэсийн олборлолт буурсантай дам бус холбоотойгоор хомсдолыг хэсэг хугацаанд бий болгоод байна. Олон улсын зэх зээл дээр зэсийн хомсдол нүүрлэнэ гэж байгаа нь бодит зүйл биш юм.
-Та “Хомсдлыг хэсэг хугацаанд бий болгож байна” гэлээ. Яагаад хэсэг хугацаанд гэж?
-Учир нь зэсийн эрэлт наанадаж ойрын 10-20 жилдээ буурахгүй. Аж үйлдвэржилт хаана явагдаж байна, тэнд зэс хэрэгтэй. Олборлолтын хомсдол ч мөн адил цаг зуурын зүйл. Удахгүй дэлхийд хоёрдугаарт орох нөөцтэй Оюутолгойгоос зэс олборлоод эхлэхээр зэсийн нийлүүлтэд маш том өөрчлөлт орно. Дөрөвдүгээр улирал гармагц олборлолт, үнэ ханш хэвийн хэмжээндээ хүрэх байх.
Түүний хэлснээр, Дэлхийн эдийн засагт тулгараад байгаа үнийн өөрчлөлт нь зөвхөн сайтуудийн мэдээлэл буюу индекс юм. Судлаачид, томоохон компаниудын удирдлагуудын хэлж буйгаар зэсийн үнийн бууралт, хомсдлын асуудал манай орны эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй бололтой. Зарим хэвлэлээр “Зэсийн үнийн бууралт манай орны эдийн засагт хүндээр тусна” гэж дурьдсан. Гэлээ ч манай улс зэс үйлдвэрлэх бус зөвхөн эцсийн бүтээгдэхүүнээс өмнөх зэсийн баяжмал гэгчийг гаргаж авдаг. Зэсийн олборлолт, үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог гэх “Оюутолгой”-нхон хараахан бүтээгдэхүүнээ олборлож эхлээгүй. Монгол Улсын хувьд энэ онд 328 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, 577.7 сая ам.долларын ашиг олсон. “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмал манай улсын экспортын 24 хувийг эзэлдэг байна.
"Улс төрийн тойм" сонин