Шороонд дарагдсан иргэдийг гаргаагүй байна

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Шороонд дарагдсан иргэдийг гаргаагүй байна

Өнгөрөгч бямба гаригийн 23 цагийн орчим Налайх дүүргийн уурхайн амны  тулгуур мод хугарснаас гүнд ажиллаж байсан хүмүүс  гарах гарцгүй болсон байна. Уурхайд хоёр иргэн ажиллаж байсан бөгөөд Налайхын уул уурхайн аврах ангийн 44 аврагч өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа ч гаргаж чадаагүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдлээ. Шороонд дарагдсан хоёр иргэн 30 гаруй цаг болж байгаа аж. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа боловч газрын хөрс нь нимгэрч дахин нуралт үүсэх магадлал өндөр байгаа учраас хүнд механизмаар ухах боломжгүй байгаа гэнэ.
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж