
Ардчилсан намд өнөөдөр 50 залуу гишүүнээр элсэж, намынхаа батлахыг гардах болжээ. Тэд бол нийслэлийн оюутны холбоонд харьяалагдаж байсан залуус аж. Дээрх үйл ажиллагаа өнөөдөр 14.00 цагт “Рокмон” төвийн байранд болох бөгөөд Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар оролцож, 50 залууд намын батлах гардуулах юм байна.
Г.Дарь