Ираны жүжигчин бүсгүй Марзих Вафамерийг тус улсын шүүхээс 90 удаа ташуурдах шийтгэл оноолоо. Хар тамхи, улс төрийн зөрчилдөөнд идэгдсэн Ираны нийгмийн хямралыг өгүүлсэн Австралийн нэгэн кинонд дүр бүтээснийх нь төлөө түүнийг ийнхүү шийтгэсэн байна. Энэ бүхний үр дүнд ямар ч кино зохиолд Ираны эсрэг аливаа сөрөг сэдэв дахин хөндөгдөхгүй хэмээн дээрх арга хэмжээг авсан ажээ.
Марзихыг өнгөрсөн долдугаар сард баривчилсан юм. Түүнийг киноны дэлгэцэнд байн байн халзан толгойтой, алчуургүй харагддаг хэмээн мөн буруутгасан бөгөөд хамгийн гол нь Ираны хаалттай бодлогыг шүүмжилсэн кинонд тоглодог нь шийтгэл хүлээх гол шалтгаан болжээ.