
1. Г.Мөнхбаяр дарга аа, Улаанбаатар хотын утаа, хог хаягдлаас болж нийслэлчүүдийн хэдэн хувь нь амьсгалын замын болон гоц халдварт өвчинд нэрвэгдэж байгааг та мэдэх үү?
2. Улаанбаатар хотын замын түгжрэл, эвдрэлээс болж нийслэлчүүдийн хэдэн хувь нь замын түгжрэлд цагаа үр ашиггүй өнгөрүүлж, автын ослоор амиа алдаж, хүний эрх зөрчигдөж, хэчнээн төгрөгийн алдагдалд орж байгааг та мэдэх үү?
3.Улаанбаатар хотод нийгмийн хэв журам алдагдаж, архидан согтуурах, ядуурал ихэсч, эмх замбараагүй байдал газар авсанаас болж хэчнээн хүн гэмт хэрэгт холбогдож, гэмт хэргийн золиос болж байгааг та мэдэх үү?
4. Улаанбаатар хотын удирдлагуудын хууль бус үйлдэл, газрын наймаа, авлига, хээл хахууль газар авсан тухай тодорхой судалгаа байдаг. Үүнээс болж нийслэлчүүдийн хэчнээн хувь нь амь, амьдрал, эд хөрөнгө, бизнесийн эрх ашгаараа хохирч, хэлмэгдэж байгааг та мэдэх үү?
5. Г.Мөнхбаяр дарга аа, Улаанбаатар хотын олон мянган иргэдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, эрх чөлөө үндсэндээ алдагдсан. Улаанбаатарчуудын учирсан хохирлыг барагдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлд та ямар, ямар аж ил хийж байна вэ гэсэн байна.
Асуултын хариуг тус холбооныхон энэ сарын 11-ны дотор Улаанбаатар хотын даргыг өгөхийг хүсчээ.