Зөвлөлдөх хорооны уулзалт өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Зөвлөлдөх хорооны уулзалт өнөөдөр болно

Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийг 2011-2013 онд даргалах болсонтой холбогдуулан дотоодын оролцогч талуудыг бүрэн хамруулах зорилгоор өнгөрсөн долдугаар сарын эхээр Ерөнхий сайдын даргалдаг АОХН-ийн асуудлаарх Үндэсний зөвлөлийн дэд дарга, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ГХЯ дээр Зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан билээ. Зөвлөлдөх хорооны ээлжит хуралдааныг өнөөдөр 14.30 цагт Гадаад харилцааны яамнд зохион байгуулахаар  товложээ. Хуралдаанаар Монгол Улс АОХН-ийн даргын албыг хүлээн авснаас хойш хийсэн ажлын тоймыг танилцуулж, салбар хорооны дарга/тэргүүлэгч нар өөрсдийн чиглэлээр АОХН-ийн дарга улсын хувьд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж буй чиглэлүүд, ялангуяа ардчиллын боловсрол, иргэний нийгмийг дэмжиж ажиллах тухайд тус бүр саналаа танилцуулж, ярилцах бусад асуудлыг хэлэлцэх аж. Өмнөх уулзалтад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Балдан-Очир, З.Энхболд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди болон иргэний нийгмийн төлөөллүүд оролцож, даргалагч орны хувьд Монгол Улсын өмнө тавигдаж буй зорилтууд, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцсэн байна.

Улмаар АОХН-ийг даргалахтай холбогдуулан байгуулсан Ерөнхий сайд тэргүүтэй Үндэсний Зөвлөлд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий олон талт Зөвлөлдөх хороо байгуулахаар тогтож, бүрэлдэхүүнд нь парламент, иргэний нийгэм, бизнес, хэвлэл мэдээлэл, эмэгтэйчүүд, залуучууд гэсэн зургаан салбар хороо байгуулж ажиллахаар тохирсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж