Gramophone Венесуэлийн удирдаачийг жилийн жүжигчин гэж нэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Gramophone Венесуэлийн удирдаачийг жилийн жүжигчин гэж нэрлэв

Венесуэлийн хөгжмийн удирдаач Густаво Дудамель (Gustavo Dudamel) сонгодог хөгжмийн салбарт олгодог Британийн Gramophone шагнал хүртсэн тухай Gramophone сайтад өгүүлжээ.

Шагналын сайтаар явуулсан санал асуулгаар Дудамелийг жилийн шилдэг жүжигчинээр хэрэглэгчид нь нэрлэсэн байв. Түүнийг санал асуулгын хуудаснаас тодруулсан бөгөөд тэнд Оросын хийлч Алина  Ибрагимова, Хятадын пианист Лан Лан ба Германы тенор Йонас Кауфман зараг  нэртэй хөгжимчдийн нэр байлаа.

Gramophone сайтын баяр хүргэлтэд өгүүлэхдээ “Дудамелийн залуу үеийнхнийг хөгжимд дуртай болгосон олныг татах увидастай авъяас мөн Лос-Анжелесийн филармонийн хамтлаг ба Гетебергийн яруу тунгалаг найрам хөгжмийн чуулгатай хамтран ажилласан зэрэг  нь түүнд дэлхийн алдар нэрийг авчирсан юм” гэсэн байв. Уг сайтад шагнал олгосонд нь талархсан удирдаачийн видео илгээлтийг тавьжээ.
Густаво Дудамель бага наснаасаа хөгжимөөр хичээллэж эхэлсэн бөгөөд 1995 оноос тэр хөгжмийн удирдаач болохоор суралцжээ. Дудамель Венесуэлийн Симон Боливарын нэрэмжит залуучуудын чуулгын удирдагч нь юм. Түүнд хэд хэдэн хөгжмийн нэр хүндтэй шагнал олгосноос гадна Францын уран зохиол, урлагийн одонгоор шагнагджээ. Дудамелийг хамгийн авъяастай залуу  удирдаачдын нэг гэж тооцдог.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж