Газрын ховор элементийн төлөөх гадаадынхны “марафон”

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Газрын ховор элементийн төлөөх гадаадынхны “марафон”

Хятад газрын ховор элементийнхээ экспортын татварыг өнгөрсөн 2010 онд дөрөв дахин өсгөсөн юм.  Дэлхийн  газрын ховор элементийн 95 орчим хувийг агуулдаг БНХАУ-ын энэхүү шийдвэр технологийнхоо үйлдвэрлэлээр тэргүүлдэг  өндөр хөгжилтэй Япон, Солонгос, Герман зэрэг электрон орнуудыг шоконд оруулсан нь Монголоос энэ төрлийн ашигт малтмалыг олборлох гадаад орнуудыг сонирхлыг татах болсон юм. Монголын газрын хэвлий дор бүх баялаг бий. Түүнийгээ хэрхэн мөнгө болгох талаарх төрийн бодлого л дутагдаад байна. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Эдийн засгийн форум”-ын үеэр дээрх үгийг гадаадын хөрөнгө оруулагчид хэлж байсан. Газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг Хятадын өрсөлдөгч нь одоохондоо Монгол болоод байна. Экспортынхоо татварыг нэмсэн Хятадын бодлого Монголд мөнгө олох томоохон боломжийг олгож буй. Тиймээс гадаадын өндөр хөгжилтэй орнууд Монголоос газрын ховор элемент олборлох болсон тухай мэдээлэл цацагдсаар.  Хятадууд газрын ховор элементийнхээ экспортын татварыг нэмсэн нь Японд шантааж үзүүлэх зорилготой байсан аж. Технологийн хөгжил дэвшлээр уралддаг болсон өнөө үед баттерей, LCD зурагтнаас эхлээд iPhone гэх мэт олон зүйлийг үйлдвэрлэхийн тулд химийн 17 элемент ашигладаг. Тэдгээрийг газрын ховор элемент гэж нэрлэдэг аж.  Өөрөөр хэлбэл, энэ ховор элемент нь  соронзон үилчлэлийн идэвхжилииг нэмэгдүүлдэг учраас электрон бүтээгдэхүүнд илүү ихээр хэрэглэдэг аж.

Хятадын Засгийн газар  газрын ховор элементийнхээ экспортоо 70 хувиар бууруулж, 7976 тонн болгосон. Өнгөрсөн намар Хятадын иргэнийг Японы эргийн хамгаалагчид баривчилснаас болж хоёр орны харилцаа хурцдаж, энэ шалтгаанаас болоод Хятадын Засгийн газар Япон руу экспортлох газрын ховор элементийнхээ хэмжээг эрс багасгасан байна. Тиймээс өндөр технологийн үйлдвэрлэлийн цөм болон Япон өөр гарц эрж хайхад хүрсэн байна. Тэд өнөөдөр Монголоос газрын ховор элемент олборлох бүхий л арга чаргаа хэрэглэж буй. Ер нь өнгөрсөн жилээс эхлэн Хятад газрын ховор элементийнхээ экспортын хэмжээг эрс бууруулснаар гадаадын өндөр хөгжилтэй, баян орнууд Монгол руу анхаарлаа хан­дуулаад байгаа юм.

“Green technology solutions” компани “Монголын газрын ховор элемент экспортлогчид” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсныг http://eon. busines swire.com цахим хуудсанд онцолжээ.Газрын ховор элементийн 95 орчим хувийг агуулдаг БНХАУ-ын гол өрсөлдөгч нь манай улс болохыг GTSO-ы захирал Жон Ширер онцлоод “Уул уурхайн цэвэр технологиор Монголоос газрын ховор элемент олборлосноор АНУ, Япон, БНСУ-г энэ таваараар хангах боломжтой” гэсэн байна. Тэгвэол Германы канцлер хатагтай Ангела Меркель  Монгол Улсад хийх албан ёсны айлчлалынхаа хүрээнд газрын ховор элементийг боломжийн үнээр худалдан авах гэрээ байгуулах талаар ярилцах гэж байгаа бололтой.  

Монгол орон газрын доорхи эрдэс баялгаараа баян. Өнөөдрийн байдлаар 6000 гаруй ашигт малтмал, эрдэс чулуулаг бүртгэгдээд байгаа гэнэ. Ашигт малтмалыг дотор нь шатах ашигт малтмал, ашигт малтмал, ховор металл өнгөт металл, холи­мог металл, үнэт металл гэхчилэн хэд хэдэн бүлэгт хувааж үздэг бөгөөд нүүрс, нефть, байгалийн хий, шатдаг занар зэргийг шатах ашигт малтмал, хар металл, төмөр марганц, хромыг ашигт малтмал гэдэг. Харин ховор металлд вольфрам, цагаан тугалга, молибден ордог бол өнгөт металлд зэс, хөнгөн металлд хөнгөн цагаан, холимог металлд хар тугалга, цайр багтдаг юм байна.

Ховор металлд тооцогддог вольфрам нь Монгол Улсын хэд хэдэн газар илрээд байгаа бөгөөд ашиглаж байсан гүний орд ч байдаг гэнэ. Түүнчлэн стронцийн хүдэр манайд цоо шинээр илэрсэн. Цацраг идэвхтэй энэхүү эрдэсийн орд нь Олон овоотын алтны ордын дэргэд илэрсэн бий.  Монгол Улсын хувьд газрын ховор металийн нөөцөөрөө Өмнөговь аймаг тэргүүлдэг.  Тус аймгийн Мандалговь сумын нутагт Мушгиа худаг гэдэг газар нь Монголын газрын ховор элементийн хайгуул хийгдсэн хамгийн том  орд юм байна. Мөн Ханбогд сумын ойролцоо орших Лугийн гол гэж бий. Уг газар өнөөдөр газрын ховор элементийг илрүүлэхээр  эрэл хайгуул хийж эхлээд байгаа юм. Түүнчлэн Хагийн хар нуур болон  Хяргас нуурын хөвөөнд  газрын ховор элементийн нөөц илэрчээ.

Их гүрний бардам зан, шантааж эдийн засгийн хөгжил муутай Монгол Улсад газрын ховор элементээр хоол олж идэх томоохон боломжийг олгож байгаа юм. Өнөөдрийн байдлаар газрын ховор элементийн асуудлыг Цөмийн энергийн газар хариуцан ажилладаг бөгөөд тус газрын хувьд уран, цөмийн салбарт анхаарал хандуулж, газрын ховор элемент гэдэг чухал ашигт малтмалынхаа асуудлыг ор тас мартчихаад байгаа билээ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж