
Өмнө нь аравдугаар сарын 5-нд ЮНЕСКО-гийн гүйцэтгэх зөвлөл Палестины тусгаар тогтнолын асуудлаар санал хураалгах нь зүйтэй гэсэн шийдвэрээ гаргасан байв. АНУ, Герман, Латви, Румын эсрэг саналтай байв. Гүйцэтгэх зөвлөлийн 14 гишүүн нь түтгэлзсэн байна. Палестины тусгаар тогтнолоор энэ сарын сүүлчээр санал хураалт явуулах юм.
ЮНЕСКО Палестины статусаар санал хураалт явуулах шийдвэр гаргасан нь “тайлбарлах аргагүй” гэж Клинтон хэлжээ. Төрийн нарийн бичгийн дарга энэ асуудал бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн мэдлийн хэрэг учраас ЮНЕСКО-гийн гүйцэтгэх хороо бодох ёстойг уриалсан байна. Палестины үндэсний автономын статусыг өөрчлөх асуудал бол НҮБ-ын салбаруудын хэрэг биш, НҮБ-д шууд хамааралтай хэмээн Клинтон мэдэгджээ. Хэрэв ЮНЕСКО “үйл явдлаас өрсөх” гэж байгаа бол АНУ тус байгууллагад өгдөг өөрийн татвараа бууруулна гэдгийг тэр сануулсан байна. Одоо АНУ-ын татвар нь тус байгууллагын төсвийн 22 хувь болдог. ЮНЕСКО-гийн гишүүнд дэлхийн 193 орон байгаа.
Сануулахад, 2011 оны есдүгээр сард Палестин НҮБ-ын гишүүн болох хүсэлтэй байгаа өрөгдлөө Палестины үндэсний автономийн тэргүүн Махмуд Аббас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд өгсөн билээ. Аюулгүйн зөвлөл уг асуудлыг тусгай комиссоор хэлэлцүүлэхээр өгсөн байна. АНУ Палестины тусгаар тогтнолын эсрэг байгаа бөгөөд энэ асуудлыг Израильтай хэлэлцээр явуулах замаар шийдэх ёстой гэдэг.
Европын парламент нь Палестины өрөгдлийг хууль ёсны хэрэг гэсэн боловч бас автономи тусгаар тогтнолоо Израильтай энхийн гэрээ байгуулах замаар шийдэх ёстой гэсэн байна. Палестиныг Европын зөвлөлийн Парламентын ассамблей энэ сарын дөрвөнд “ардчиллалыг урагшлуулах түнш” гэсэн статусыг Палестины автономид олгосоноор Палестины төлөөлөгч ассамблейд оролцон үг хэлэн санал дэвшүүлэх эрхтэй болгосныг хэлэх хэрэгтэй байх.
"Ардын эрх" сонин
