Дэнни Миноу хүүхэд тээж болохгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Дэнни Миноу хүүхэд тээж болохгүй гэжээ

“X Factor” шоуны шүүгч асан Дэнни Миноу амаржсаны дараах стресс, бамбай булчирхайн эмгэгээс болж нүднээс гартал турсан гэнэ. Хэтэрхий турснаас болоод Дэнни хүүгээ ч тэврэх тэнхэлгүй байснаа ярьсан байна. 39 настай дуучин Дэнни Миноугаас  “ITV” шоу менежерүүд хамтарч ажиллах санал тавьсан ч тэрбээр гэр бүлдээ илүү цаг зав зарцуулахыг сонгосон ажээ. Бамбай булчирхайн эмгэгтэй гэдгээ сонсох хүртлээ Дэнни юунаас болоод тураад байгаагаа мэдээгүй гэнэ. Тэрбээр  “Анхаарлаа төвлөрүүлэх битгий хэл олигтой унтаж амарч ч чаддаггүй байсан. Эмч нар ийм эмгэгийг шатахуунгүй машинтай зүйрлэдэг юм билээ” гэжээ. Дэндүү гэмээр турж, эцсэн ч Дэнни дахин хүүхэдтэй болохыг хүсч байгаа гэнэ. Гэвч эмч нар түүнд өвчнөө эдгэртэл хүүхэд тээж болохгүй гэж анхааруулсан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж