Өнөөдөр нутгийн баруун хагаст хур тунадас уулаараа цас орж, хүйтрэхийг анхааруулж байна.
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар хур тунадас, уулаараа цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 2-7 градус, говь талын нутгаар 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 8 градус дулаан, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
12-13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд зарим газраар,13-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 15-нд өдөртөө бага зэрэг дулаарна.
Тухайн хотын нэрэн дээр хулганаа дархад тухайн хотын цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ гарна. 5 хоногийн цаг агаарын мэдээг ЭНД дарж үзнэ үү.
www.tsag-agaar.mn