
“Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүхийн бие даасан “Үргэлжлэл” цомог одоо ч “Hi-Fi Records”-ын шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтад дээгүүр байрт жагсч байна. “Үргэлжлэл” цомогт 1993-1995 онд "Номин" хамтлагт байхдаа дуулж байсан хуучны дуунууд багтсан юм. Харин одоо дуучин Д.Батсүх “Үргэлжлэл” цомгийнхоо дуунуудыг клиптэй болгохоор төлөвлөөд байгаа хэмээн мэдээлж байсан. Тэгвэл тэрбээр “Цоглог гэрэлтэх” хэмээх шинэ дуундаа клип хийлгэжээ. Клипийг “Hero entertainment”-ийн уран бүтээлчид хийжээ. Ийнхүү Д.Батсүхийн клип “бөмбөгдөлт” эхэлж байгаа бололтой.
Клипийг ЭНД дарж сонсоно уу.
М.Анир