Миранда Керр нүцгэн зураг авахуулав

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

Миранда Керр нүцгэн зураг авахуулав

“Victoria"s Secret”-ийн загвар өмсөгч Миранда Керр Австралийн “Harper"s Bazaar” сэтгүүлд нүцгэн зураг авахуулсан байна. Миранда Керр арван сарын өмнө амаржиж, хөөрхөн хүүтэй болсон бөгөөд хүүгээ одоо ч хөхөөр хооллож байгаа гэнэ. Өдгөө 28 настай загвар өмсөгч бүсгүй сэтгүүлийн арваннэгдүгээр сард гарах дугаарт зураг авахуулахдаа ирвэсийн хээтэй алчуур толгойдоо зангидаж, “Dolce & Gabbana” брэндийн улаан туфль “угласнаас” өөр юу ч өмсөөгүй ажээ. Миранда Керр амаржаад удаагүй байхдаа мөн загвар зохион бүтээгч Жон Галианогийн загварын шоунд хөхний даруулгагүй тайзнаа алхаж байсан юм. Хөөрхөн хүүгийн ээж болсноо бүсгүй хамгийн сайхан зүйл гэж ярьж байгаа гэнэ. Хэрэв түүнд кинонд тоглох санал ирвэл яах вэ гэсэн асуултанд тэрбээр “Сонирхолтой уран бүтээлийн санал тавьбал би татгалзахгүй” гэж хариулсан байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж