“Мартагдашгүй намар-2” киноны дуу гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

“Мартагдашгүй намар-2” киноны дуу гарлаа

Сэтгэлд хоногшсон киноны хоёрдугаар ангийг хийх мода дэлгэрээд байгаа энэ үед “UBS” телевизийн уран бүтээлчид ч “Мартагдашгүй намар-2” киног бүтээж байна. Тэд 30 жилийн дараа “Мартагдашгүй намар-2” киног үзэгчдийн хүртээл болгохоор ийнхүү ажиллаж байгаа аж. Тэдний бүтээж буй энэ кинонд “Universe Best Songs-2011” наадмын шилдэг оролцогчид тогложээ. Өмнө нь “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мамма Миа” зэрэг киног бүтээж байсан тус телевизийн авьяаслаг уран бүтээлчид ийнхүү гурав дахь мюзикл киногоо олонд таницуулах гэж байна. “Мартагдашгүй намар-2” киноны дуу болох “Найзуудаа санана” дууны клип өнгөрсөн долоо хоногоос эхлэн үзэгчдийн хүртээл боллоо. “Universe Best Songs-2011” наадмын ялагч А.Жагар, Э.Мишээл нарын хамтран дуулсан “Найзуудаа санана” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж