
Төгөлдөр хуурч, “Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч Б.Чинбат ирэх сард бие даасан тоглолт хийхээр бэлтгэлдээ ороод байгаа. Тоглолтын бэлтгэлийн хажуугаар Б.Чинбат шинэ уран бүтээлээ үзэгчдэд танилцуулсаар байна. Саяхан л “Эргэн ёслохуй” хэмээх уран бүтээлийнхээ клипийг үзэгчдэд хүргэсэн тэрбээр энэ удаад “Би чамд хайртай” дуугаа дүрсжүүлжээ. Энэ дууны хөгжмийг “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр зохиож, үгийг Томоо бичсэн байна. Харин клипийг “Wild Vision” продакшны уран бүтээлчид хийжээ. Хамгийн сонирхолтой нь энэ дууг 11 жилийн өмнө зохиож байсан бөгөөд одоо л ийнхүү үзэгчдийн хүртээл болж байгаа юм.
Клипийг ЭНД дарж үзнэ үү.
М.Анир