
Хүний биеийн хэвийн эд эс гол төлөв эмгэг үүсгэгч хучин зүйлийн нөлөөгөөр гэмтэж өөрчлөгдснөөр харь шинжтэй болж харшил төрүүлэгч болон хувирдаг. Жишээ нь: архаг голомт, архаг халдвар нь дотоод гаралтай харшлыг бий болгодог. Тиймээс архаг хууч өвчтэй хүмүүс байвал түүнийгээ эмчлүүлэх нь зүйтэй. Гадаад гаралтай харшил төрүүлэгч нь бидний хүрээлэн буй орчинд байдаг бөгөөд хүний биед нүд, ам хамрын арьс салстаар болон тарианы замаар нэвтэрдэг. Гадаад гаралтай аллерген нь
♦ Ургамлын
♦ Ахуйн
♦ Хүнсний
♦ Эмийн
♦ Гоо сайхны болон угаагч бодисын гаралтай бодис байна. Манай оронд ургамлын, тоосны харшил элбэг байдаг.
Сэргийлэх энгийн арга:
– Хүүхдийг давсгүй шингэн хар цайнд оруулж арьсыг цочроохгүйгээр / саван хэрэглэхгүй бол сайн / арьсыг чийгшүүлэх, тэжээх тосон түрхлэг түрхэх
-Арьсыг цочроохгүй даавуун хувцас өмсөх
-Харшил төрүүлэгч бүхий хоол хүнснээс зайлсхийх
-Хөхүүл эхчүүд хоол хүнсэндээ харшил төрүүлэгчгүй хоол хэрэглэх, хөхний сүүгээр дамжин хүүхдэд нөлөөлж болно гэдгийг санах хэрэгтэй
-Харшил төрүүлэгч бүхий гоо сайхны бүтээгдэхүүн, угаагч бодисоос урьд нь харшил авч байсан бол давтан хэрэглэхээс зайлсхийх
-Харшил авч байсан эм, эмийн бэлдмэлийг хэрэглэж болохгүй -Хүүхдийг нэмэгдэл хоолонд аажим дасгаж оруулах
-Зуны улиралд нар, ус, агаараар арьсаа чийрэгжүүлэх
1. Харшлын өвчнөөр гол төлөв харшламтгай байдлыг эцэг эхээсээ өвлөн авсан хүмүүс өвчилдөг. Нийт харшилтай хүмүүсийн 50% нь харшламтгай байдлыг удмаасаа өвлөж авсан байдаг. Харшламтгай байдал гэдэг нь харшлын урвалд оролцдог дархлалын 1-эсээс нэгэн төрлийн эсрэг биеийн үүсч ялгарах нь эруүл хүнээс өндөр байхыг хэлнэ.
2.Хорт зуршил, архи тамхи зэрэг нь хоол боловсруулах, амьсгалын замын болон мэдрэлийн эд эрхтэнг гэмтээж харшил төрүүлэгч биед ихээр нэвтрэн орохыг нөхцөлдүүлж улмаар мэдрэл – дааврын зохицуулгыг алдагдуулснаар харшил үүсэхэд нөлөөлнө.
3.Агаарын бохирдолт, хот суурин газрын машин техник, үйлдвэрийн утаа тоос зэрэг нь амьсгалын замын салстыг гэмтээснээр гадны биет, харшил төрүүлэгчийг устгах болон хориглох чадварыг нь багасгаж, харин цааш нэвтрүүлэх явцыг нь нэмэгдүүлдэг. Иймээс хүний биеийг гадны аливаа нөлөөллөөс хамгаалж байдаг хамгаалах тогтолцооны бүрэн бүтэн байдал, түүний хэвийн үйл ажиллагаа алдагдах нь харшил үүсэхэд нөлөөлнө.
4.Хоол амтлагч зэрэг цочроогч нөлөө ихтэй хоол хүнс, хийжүүлсэн ундаа зэргийг хүнсэндээ их хэрэглэх нь харшлаар өвчлөх магадлалыг ихэсгэнэ.
5.Бага насандаа гэдэсний халдвар, амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилсөн зэрэг нь харшлаар өвчлөхөд нөлөө үзүүлдэг. Энэ нь уг хүний биеийн эсэргүүцэл буюу хувийн урвалж чанараас хамааралтай байдаг.