Осол болж хоёр хүн хүнд гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Осол болж хоёр хүн хүнд гэмтжээ

Сонгинохайрхан дүүргийн I  хороо Хүй долоо худгийн ойролцоо өчигдөр 16.00 цагийн орчим авто осол болж хоёр хүн хүнд гэмтжээ. Нийслэл рүү ирж явсан соната маркийн машин ачааны машинтай мөргөлдсөн аж. Соната машин дотор дөрвөн том хүн, дөрвөн хүүхэд явсан гэнэ. Хэргийн газар жолооч болон 18 настай охин ухаангүй, амьсгалах төдий байсан аж. Тэднийг Шуурхай бүлэг-105-ынхан нийслэл рүү авчрах замд гурван удаа зүрх нь тасалдсан бөгөөд тухай бүрт нь шаардлагатай арга хэмжээ авсаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ. Одоо ч биеийн байдал нь маш хүнд байгаа юм байна.
Х.Хангал  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж