
Германы Амберг хотын “Эххаусл” зочид буудал дэлхийн хамгийн жижигхэн зочид буудлаар шалгарчээ. Энэ буудлын өрөөний өргөн нь 2.5 метр, талбай нь 53 метр квадрат бөгөөд нэг хос л багтах хэмжээтэй юм. Хана, шал зэрэг нь нилээд нарийн боловч орчин үеийн технологиудаар тохижсон, таван одтой зочид буудал юм. Энэ байшинг анх 1728 онд барьсан бөгөөд дөнгөж гэрлэсэн хосууд амьдарч байсан юм. Тус буудал нь жижгээр зогсохгүй таван одтой буудлууд дундаас хамгийн хямд нь юм байна. Зочид буудлын эзэн “Манай зочид буудалд ирсэн гийчид бие биедээ ойрхон байснаас харилцаа нь улам сэргэж, романтик байдаг юм” гэжээ.
Б.Золзаяа“Монголын мэдээ” сонин