
С.Эрдэнэбилэгийг эрүүгийн хуулийн 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16 дугаар зүйлд зааснаар буюу хүний амь насыг санаатай, онц хэрцгийгээр хөнөөсөн, дээрх хэргийг давтан үйлдсэн, эрүүгийн хуулийн 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1-т зааснаар буюу хүчин, дээрэм, танхайн хэргийг үйлдсэн гэх хэрэгт буруутгаж байгаа аж.
С.Эрдэнэбилэг гэгч С.Гантулгын хамтаар 2009 оны нэгдүгээр сард хүний аминд халдаж, дээрэм, танхай, хүчингийн хэрэг үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа ч хэрэг нь шийдэгдээгүй байсан юм. Тэрбээр хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу наймдугаар сарын 26-нд дахин гурван хүний амь насанд халдсан хэрэгт дахин холбогдоод байгаа. Гэр бүлийнхнийгээ бусдын гарт амь үрэгдсэнийг харж, цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн 16 настай хүү сэтгэл санааны хүнд цочролд орсон учир хүүг эмчлүүлэхээр АНУ руу авч явсан байна.