“Dell” хямд үнэтэй, чамин загвартай лэптоп гаргалаа | News.MN

“Dell” хямд үнэтэй, чамин загвартай лэптоп гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

“Dell” хямд үнэтэй, чамин загвартай лэптоп гаргалаа

“Dell” хямд үнэтэй, чамин загвартай лэптоп гаргалаа

АНУ-ын кибер зах зээлд тэргүүлэгч “Dell” корпораци өнгөрсөн хугацаанд энгийн болон бизнес хэрэглээнд зориулж, төрөл бүрийн ширээний компьютер, лэптоп үйлдвэрлэсээр ирсэн. Тэдгээр компьютер нь зөвхөн үзүүлэлтийн хувьд ч төдийгүй гадаад үзэмж, загварын хувьд хэрэглэгчдийг өөртөө татаж байдаг. Дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал, эдийн засгийн доройтол зэргээс хамаарч компьютер, технологийн салбар хүнд байдалд орж, хэрэгчлэгчдийн худалдан авах чадвар буурсан энэ үед өндөр үнэтэй, ганган чамин компьютерийн борлуулалт муудсаар байгаа.

“Dell” корпораци өнгөрөгч гуравдугаар сард “Dell Adamo” гэх маш нимгэн, гадаад үзэмжийн хувьд чамин, дээр нь үзүүлэлтийн хувьд боломжийн лэптоп зах зээлд нийлүүлсэн боловч харьцангуй өндөр үнэтэй байсан учир худалдан авагчдын нүдийг хужирлахаас цаашгүй байжээ. Үүнийг анзаарсан “Dell” кропорацийн мэргэжилтнүүд 0.65 инч буюу ердөө 1.65 см зузаантай “Adamo”-гийн загвараар хийсэн 450 ам.долларын үнэтэй “Vostro V13” лэптопыг худалдаалж эхэлжээ. “Vostro V13” нь 1.6 кг жинтэй, ESATA, Ethernet, USB холболттой бөгөөд өөр дээрээ суурилсан мемори карт уншигч, VGA гаралттай юм байна. 13 инчийн дэлгэцтэй уг лэптоп нь 1.3GHz Celeron M процессортой бөгөөд хэрэглэгч хүсвэл бага вольтоор ажиллах 1.3GHz Core2Duo процессортой хувилбарыг сонгож болно. Түүнчлэн 2GB RAM-тай, WiFi буюу утасгүй интернэтэд холбогдох боломжтойгоос гадна өөр дээрээ суурилсан вэбкамер болон микрофонтой. Харин хатуу дискний багтаамжийн хувьд 250GB-320GB хүртэлх хэмжээтэй байж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

dell 2010-03-01 182.160.50.33

IPad iin derged Naadah chin uher tereg shig l yum bna

Avatar

Bair tureesluulne 2010-03-01 114.164.197.84

Arslanta guur in oir zaswar hiisen dulaan 2 oroo bair tureesluulne Une hymd mash dulaan Hagas tawilgata Utas 98090650

Avatar

www.automashin.mn 2010-03-01 127.0.0.1

www automashin mn

Avatar

www automashin mn 2010-03-01 127.0.0.1

www automashin mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж