“Хөвсгөл Түншлэл – 2011” үзэсгэлэн яармаг худалдаанд урьж байна.
Хөвсгөл аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хөвсгөл аймгийн ЗДТГ-тай хамтран “Хөвсгөл түншлэл-2011” үзэсгэлэн худалдааг 2011 оны 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд “ТЭВХЭН” ХҮТ-д зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн худалдааны үеэр бусад аймгуудын аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сурталчилах түүнчлэн зах зээл олох өргөн боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагууд, хэрэглэгч тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, итгэлийг бэхжүүлэх зорилготой.
Иймд шинээр зах зээлд гарч буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэржилтийг дэмжин ажиллаж буй болон шинэ үйлдвэрлэл нээсэн байгууллага аж ахуйн нэгж, хувь хүмүүс, нийт гишүүдийг идэвхи, санаачлагатай, шинэ санаа, өвөрмөц онцлогтой оролцож нийт хэрэглэгчдэд сумдынхаа бизнес эрхлэгчдийг бэлтгэлтэй, маш сайн танилцуулгын хөтөлбөртэй оролцохыг уриалж байна.