
Төслийн хүрээнд 10 гаруй сая төгрөгийн өртөг бүхий 19 нэр төрлийн 42 ширхэг үндэсний болон үлээвэр, цахилгаан хөгжмүүдийг “Эгшиглэн магнай” ХХК нийлүүлсэн бөгөөд хөгжмийн зэмсгийг “Соёлын ордон”-ы уран бүтээлчдэд энэ долоо хоногт гардуулсан байна. Энэ үеэр “Соёлын ордон”-ы морин хуурын багш Л.Отгонбаяр, дууны техникч М.Төрбат нарыг дүүргийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнаж урамшуулжээ.
М.Урин