Хүүхэд осолд өртөх тохиолдол нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.10.09-нд нийтлэгдсэн

Хүүхэд осолд өртөх тохиолдол нэмэгджээ

Бага насны хүүхэд авто осолд өртөх нь нэмэгдэж байна. Өнгөрч буй долоо хоногт гэхэд л таван хүүхэд автомашинд мөргүүлэх, шүргүүлэх зэргээр гэмтэн эмнэлэгт хүргүүлсэн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг “Гранд плаза”-гийн зогсоолд Toyota Prius маркийн 45-82 УНМ дугаартай автомашины жолооч, таван настай Э-г мөргөж гэмтээсэн хэрэг гарсан бол Сонгинохайрхан дүүргийн нутагт буюу “Өнөр” хорооллын гудамжинд наймдугаар байрны долдугаар орцны урд замд Toyota Camry 12-25 УБВ дугаартай автомашины жолооч Т гэгч явган зорчигч, найман настай А-г мөргөж гэмтээсэн байна. "

Энэ мэтчилэн өдөрт 3-4 хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаа бол он гарсаар зам тээврийн ослоор 10 хүүхэд нас барж, 681 хүүхэд бэртэж гэмтжээ. Судалгаанаас харахад бага насны хүүхдүүд явганаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртөх нь их байгаа аж. Иймд эцэг, эхчүүд хүүхдээ харгалзах хүнтэй явуулах,  замын хөдөлгөөнд хэрхэн зөв, аюулгүй оролцох талаар байнга  сануулж байх, бага насны хүүхдүүдэд жолооч нар зам тавьж өгөх, сургуулийн ойр орчим хүүхдийн хөдөлгөөн ихтэй газруудаар анхаарал болгоомжтой явахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж