
Монголын ард түмний хайрлан хүндэтгэдэг бөхчүүдийн нэг Харумафүжи одоогоос жилийн өмнө буюу 2010 оны есдүгээр сарын 29-нд өөрийн сүйт бүсгүй М.Баттуулыг албан ёсоор танилцуулж байсан. Хосууд удалгүй үрийн зулай үнэрлэж, охинтой болсон байгаа. Харумафүжигийн эхнэр Ивате их сургуулийг энэ жил дүүргэсэн гэдэг. Сумочдын уламжлалт ёс жаягийн дагуу хуримын ёслолыг гүйцэтгэх бөгөөд озэкигийн төлөвлөснөөр бол хосуудын Монгол дахь хурим ирэх онд болох сурагтай.
Б.Баясах