Триатлоны холбоо шинэ бүрэлдэхүүнээр ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.10.09-нд нийтлэгдсэн

Триатлоны холбоо шинэ бүрэлдэхүүнээр ажиллана

Монголын триатлоны холбооны бага хурал аравдугаар сарын 8-ны бямба гаригт “Олимпик хаус”-т боллоо. Бага хурлаар МТрХ-ноос явуулж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, 2012 оны уралдаан тэмцээний төлөвлөгөөний талаар санал солилцов. Тус холбоог 2004 онд үүсгэн байгуулснаас хойш Олон улсын болон Азийн триатлоны холбоонд элсэж, тамирчдаа тив дэлхийн тэмцээнүүдэд тогтмол оролцуулж, триатлоноор хичээллэгч сонирхогчдын хүрээг нэмэгдүүлж иржээ. “Харин одоо хөгжлийн шинэ шат руу алхах шаардлага бидэнд тулан ирлээ. Тамирчдаа санхүүгийн бололцоо нөхцлөөр бүрэн хангаж, бэлтгэл хийх орчинг сайжруулснаар тивийн хэмжээнд өрсөлдөх тамирчдыг төрүүлнэ” хэмээн Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуй хэлсэн юм.

Мөн үеэр зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр “Монфрэш” компанийн ерөнхий захирал Т.Насанхүү, дэд ерөнхийлөгчөөр “Дако” компанийн захирал Д.Дашдаваа, “Эйртранс” компанийн захирал Т.Чулуунхүү, Нийслэлийн нийтийн тээврийн газрын албаны дарга Г.Доржпалам, “IMGG” компанийн захирал Д.Батжаргал, “ЖМКО” компанийн захирал Д.Жаргалсайхан, “Каннондайл Монголиа” компанийн захирал О.Ноож, хяналтын хорооны даргаар “MCS холдинг” компанийн зөвлөх Б.Баярхүү, холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Цагаанбаатар нарыг сонголоо. Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, “Intel”-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Н.Наранбат, ҮАБЗ-ийн ажлын албаны дэд дарга Д.Дашзэвэг нарын 18 хүнийг сонгосон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж