ИЗ-НН “Замын түгжрэл” акц зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.10.09-нд нийтлэгдсэн

ИЗ-НН “Замын түгжрэл” акц зохион байгуулна

Сүүлийн 20 жилд МАН болон АН Улаанбаатар хотын эрх мэдлийг хэрэгжүүлж ирсэн, 2008 оны сонгуулиар бүрдсэн хотын одоогийн ИТХ-д МАН 32, АН 9 суудалтай бөгөөд хотын удирдлагыг хамтран барьж байна. Гэвч бидний өмнө тулгамдсан, бэрхшээлтэй асуудлууд өдөр бүр нэмэгдсээр байна. Хот төлөвлөлт байхгүй, эрх баригчид нь авлигад идэгдсэн, асуудлыг мөнгөөр шийддэгийн үр дагаврын зөвхөн нэг жишээ бол замын түгжрэл.

Улаанбаатар хотын гол асуудлуудын нэг болсон замын түгжрэлийн асуудлыг олон нийтийн анхааралд оруулах, хотын эрх баригчдын явуулж ирсэн буруу бодлогын үрээр асуудал өнөөгийн төвшинд хүртэл хүндэрснийг иргэдэд тайлбарлан ойлгуулах, ИЗ-НН асуудлыг шийдэж чадахуйц бодлоготой нам гэдгээ харуулах, өөрийн шийдлийг сонгогчдод санал болгох зорилгоор “Замын түгжрэл” акцыг  маргааш  эхлүүлэхээр боллоо. Уг арга хэмжээ аравдугаар сарын 10-ны өдрийн даваа гаригийн өглөө 9.00 цагаас Төв номын сангийн урд талаас эхлэх бөгөөд баасан гаригт хүртэл өдөр бүр зохион байгуулна гэж ИЗ-НН Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж