
“Алтан аргамж” цуврал 2005 оноос хойш хэсэг завсарлаад байсныг монголын дипломатчдын Монгол элч нийгэмлэг үргэлжлүүлэн гаргаж байхаар шийдвэрлэсэн юм. Монголын орчин үеийн дипломат албаны 100 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн түүхт ойнуудад зориулан гаргахаар бэлтгэж буй энэ удаагийн цувралд одоогийн нэрээр Гадаад харилцааны сайд, дэд сайдын албыг хашиж явсан П.Шагдарсүрэн, Ц.Гомбосүрэн, М.Энхсайхан, Л.Эрдэнэчулуун, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд, Г.Дашдаваа, Х.Бэхбат, Ч.Баатар болон Монгол Улсаа харийн оронд төлөөлөн сууж асан Элчин сайд А.Цолмон, Я.Дашням, Д.Чулуундорж, С.Хүрэлбаатар, Д.Бямбаа, Л.Удвал, Ч.Батжаргал, Л.Даваагив, Д.Готов, Г.Дүгэр, Р.Нямдаваа, Д.Цахилгаан, Элчин сайд агсан Ч.Болд, ахмад дипломатч З.Эрэндоо, Ж.Санжмятав, Б.Лхагваа, Гавъяат эдийн засагч Ц.Молом, доктор,проф. Ч.Даваадаш зэрэг хүмүүсийн бичсэн өгүүлэл, дурсамж орох ажээ.
Түүнчлэн энэ номноос Монгол төрийн нэрт зүтгэлтэн, дипломатч агсан Ж.Самбуу, Орос улсад анхны элчин төлөөлөгчөөр ажиллаж агсан мээрин Ж.Даваа, ГЯЯ-ны сайд агсан М.Дүгэрсүрэн, С.Аварзэд, ГЯЯ-ны дэд сайд байсан ахмад дипломатч С.Дамбадаржаа, Элчин сайд агсан Г.Нямдоо болон Энэтхэг улсаас Монгол Улсад Элчин сайдаар сууж агсан Бакула рэнбүүчи зэрэг эрхмүүдийн тухай тэдэнтэй хамт ажиллаж байсан хүмүүсийнх нь бичсэн дурдатгалыг уншигч авхай таалан болгоох боломжтой юм.
Удахгүй хэвлэгдэн гарах гэж буй “Алтан аргамж” цувралын энэхүү дугаар өргөн олон нийтийн таашаалд орших буй заа. Мөн ГХЯ-ны өнөөгийн ажитнуудад, ялангуяа дипломат албанаа анхны алхмаа хийж буй залуу хүмүүст нэн сонирхолтой бөгөөд сургамжтай, бодол, ухаарал төрүүлэхүйц уншууртай зүйлээр арвин болжээ.Уг номыг ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Үржинлхүндэв эрхлэн гаргах юм.
Монголын үе үеийн дипломатчдын хэлхээ холбоог бэхжүүлэх, бие биеэ хүндэтгэх, үүх түүхээ мэдэх, үндэсний соёл, уламжлалаараа бахархах үзэл бодлыг төлөвшүүлэхэд Монгол элч нийгэмлэг бага ч атугай хувь нэмэр болох үүднээс “Алтан аргамж” цуврал номыг үргэлжлүүлэн гаргах юм байна.