З.Энхболд гишүүн малчидтай уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2011.10.08-нд нийтлэгдсэн

З.Энхболд гишүүн малчидтай уулзалт хийв

“Монголоо шинэчилье” гэсэн уриа дуудлагатай Ардчилсан хүчний холбооны  үйл ажиллагааны нээлт газар сайгүй өрнөж байна. Саяхан Хэнтий аймгийн  мянгат малчдын зөвлөгөөн Улаанбаатар хотноо болсон. Тус зөвлөгөөнд оролцсон малчид Ардчилсан хүчний холбооны үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.  Тус холбооны ерөнхийлөгч , УИХ-ын гишүүн  З.Энхболд  Хэнтий аймгийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ цаг  үеийн асуудлаар санал солилцож, дэлгэрэнгүй  мэдээлэл өглөө.  

Дашрамд сануулахад, Ардчилсан хүчний холбооны “Шинэ ном уншигчдын клуб”  долоо хоног бүрийн баасан гаригт 07.00 цагт хуран цугларч шинжлэх ухаан техник, технологи болон дэлхий ертөнцийн сонин хачин, хамгийн сүүлийн үеийн ном хэвлэлийн тухай мэдээллүүдээр мэтгэлцээн өрнүүлж байгаа бол “Чөлөөт сэтгүүлчдийн клуб”-ын гишүүд  лхагва гаригт  16. 00 цагт цугларч, сэтгүүл зүйн хөгжил, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн адал явдалт мэдээ мэдээллээр санал бодлоо солилцож, ахмад туршлагатай  сэтгүүлчдийн амьдралтай танилцах уулзалт өдөрлөгүүд зохиож буй юм.  Мөн “Залуу эдийн засагчдын”, “Залуу хуульчдын”, “Залуу лектор улс төрчдийн”  клубууд ажиллаж байна.  Энэ нь монголын залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон соёлтой өнгөрүүлэхэд бас нэгэн соёл үйлчилгээний төв болжээ.

Г.Дарь  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж