
Өсвөр насныхны шүтээн болсон Канад улсын иргэн 17 настай алдарт залуу дуучин Жастин Бибер “Under the Mistletoe” нэртэй анхны шинэ жилийн цомгоо гаргахаар завгүй ажиллаж байгаа билээ. Түүний энэ цомог нь уламжлалт зул сарын баярын дуунуудаас бүрдэж байгаа бөгөөд цомогт багтсан ихэнх дууны аяыг дуучин хөвгүүн өөрөө бичиж байгаа аж. Залуу дуучин Жастин Бибер нь голчлон эрэгтэй дуучидтай хамтран дуулдаг байсан бол энэ удаад дуучин Мариа Керритэй хамтарч түүний 1994 онд гаргасан “Merry Christmas” цомогт нь багтсан “All I Want for Christmas Is You” дууг нь хамтран дуулахаар болсон байна. Энэхүү цомгийн онцлог нь Usher, Boyz II men, Busta Rymes болон The Band Perry зэрэг алдартай хамтлаг дуучидтай хамтран ажиллаж байгаа гэнэ.
Н.Туул