ҮСХ-ныхон Канадаас туршлага солилцож байна

Хуучирсан мэдээ: 2011.10.08-нд нийтлэгдсэн

ҮСХ-ныхон Канадаас туршлага солилцож байна

Үндэсний статистикийн хорооны тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Од тэргүүтэй удирдах ажилтнууд, УИХ-ын Тамгын газрын зөвлөх Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүн Ж.Батсайхан, Дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Канад улсын статистикийн тогтолцоо, эрх зүйн орчин, албан ёсны статистикийн үйл ажиллагаатай танилцах айлчлал хийж байна. 

Тус хорооны төлөөлөгчдийг Канад улсын Статистикийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч хатагтай Роуземари Бэндэр найрсгаар хүлээн авч уулзаж, статистикийн салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн хүрээ, статистикийн системийн тогтолцоо, бүрэлдэхүүн, статистикийн байгууллагын ерөнхий чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, мэдээллийн урсгал, статистикийн төв байгууллага, орон нутгийн статистикийн албадын ажлын уялдаа, зохион байгуулалтын талаар танилцуулсан байна. Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Канадын статистикийн газрын төв болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагаатай мөн танилцах юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж