103 ачаалал ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.10.08-нд нийтлэгдсэн

103 ачаалал ихтэй байна

Нийслэлийн Яаралтай тусламжийн төвд өнөөдрийн 09.0014.00 цагийн байдлаар иргэдээс 110 орчим дуудлага ирүүлжээ. Жижүүрийн эмчийн хэлснээр ачаалал бусад өдрүүдтэй харьцуулахад их байна
гэсэн мэдээлэл өглөө. Хэдийгээр долоо хоногийн бямба гаригт өрхийн эмнэлэг
ажиллаж, харьяалах хорооныхоо иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой ч ихэнх
тохиолдолд ажилласан нэр зүүж оромддог нь нэг талаар 103-ынхны ачааллыг
нэмэгдүүлдэг бололтой.

Нийслэлийн
Яаралтай тусламжийн төвд ирсэн дуудлагын дийлэнх нь зүрх өвдсөн даралт ихэссэн
гэх өвчлөл эзэлж байна. Мөн төрөх эхчүүд болон осол аваарын дуудлага ч иржээ.

Одоогийн байдлаар
нийт 17 эмч, мөн тооны жолооч нийслэлчүүдэд эмнэлгийн анхан тусламж үзүүлж буй
юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж