
Монгол Улсын Засгийн газраас Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл батлах тухай төсөл боловсруулсан бөгөөд түүнийгээ өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Газрын тосны салбарт 2010 он хүртэл баримтлах чиглэлийн хэрэгжилтийн хугацаа дуусч, салбарын үйл ажиллагаа өргөжин, Монгол Улс газрын тос олборлогч орон болохоор зорилт дэвшүүлсэн бодлогыг тодорхойлох шаардлагатай болсон нь энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулах гол үндэслэл болсон тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх үеэрээ Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт онцолсон юм.
Г.Дарь