
365 хоногт ганцхан удаа тохиодог “Автомашингүй өдөр”-ийг дэлхий нийтээрээ энэ жил “Авто машинаас бусад хоёрдогч, гуравдагч сонголтыг иргэдэд олгох” уриан дор тэмдэглэж байгаа аж. Нэг ёсны унадаг дугуй унаж, явган алхахыг уриалж буй юм. Харин Улаанбаатар хотын хувьд зам хаасан хэсэгт биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулж байгаагийн зэрэгцээ дугуйгаар болон дугуйт тэшүүрээр гулгах, зүрх, артерийн даралт үзэх, сахарын хэмжээг тодорхойлох, биеийн жингийн индекс тодорхойлох үйлчилгээнүүдийг иргэдэд үзүүлж байна.
Зургийг ЭНД дарж үзнэ үү
Г.Дарь